А.Жоли хүүхдийнхээ талаар анх удаа нээлттэй ярилцжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 21

Vogue-ийн өнгөрсөн сарын дугаарт тэрээр зургаан хүүхдийнхээ хэрхэн өсөж торниж байгаа тухай нээлттэй ярилцлага өгчээ.

-Миний охид (Захара, Шило, Вивьен) биен дээрээ зурах дуртай. Толгойноосоо хбл хүртлээ солонгын долоон өнгөөр будаж гангарах нь үнэхээр өхөөрдөм. Тэд амьтанд маш хайртай. Ялангуяа нохой, мууранд бас гүрвэл таалагддаг гэсэн” хэмээн Энжи яриагаа эхэлжээ. –Саяхан Шило “Ээжээ, надад үхсэн шувуу байж болох уу?” гэж асуусан. Тэгэхээр нь “Хүүхдүүдээ энэ чинь тийм ч гоё санаа биш байна. үхсэн шувууг чинь хайрцагт хийгээд газарт булдаг юм шүү дээ” гэж тайбарласан. Тэд нэг зүйлийг ойлгохыг их хичээж байгааг нь би мэдэрсэн л дээ. Тэр үхэл бололтой”.

-Пакс хоолл хийх дуртай. Би тэгэхэд хоол хийхдээ муу шүү дээ. Тэр бол жинхэнэ щеф тогооч шүү. Хүүхдүүд маань намайг ямар нэгэн юм тэдэнд зориулан хийхэд их дуртай. Сургуульдаа явах  болгонд нь би өглөөний цайг нь бэлтгэнэ. Тэгэхэд хүүхдүүд маань нэгэн зэрэг –Баярлалаа ээжээ, сайн ажиллаа шүү гэцгээдэг” хэмээн түүний ярилцлага үргэлжилжээ.    

Р.Слава Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top