Брэд Питт, Анжелина хоёр хүүхдүүддээ жилд 10 сая доллар зарцуулдаг

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 16

Тэдэнд хүүхдүүдээ өсгөхөд зургаан асрагч ч багадаад байдаг ажээ. Тэд “бүхнийг хүүхдийн төлөө” гэдэг уриан дор амьдардаг гэхэд болно. In Touch Weekly сонин тэр хоёрыг зургаан хүүхдийнхээ жилийн хэрэгцээнд ойролцоогоор 10 сая доллар зарцуулж байна гэсэн судалгааг нийтэлжээ. Жишээ нь хувийн онгоцоороо гэр бүлээрээ нисэхэд таван сая, асрагчиддаа 900.000, хүүхдийн хоол хүнсэнд 36.000 гэх мэтээр…

-Тэд жилдээ хүүхдүүдтэйгээ аялахад нэг саяыг өлхөн зарцуулдаг. Нью-Йоркийн Waldorf зочид буудалд гэр бүлээрээ буухдаа л хагас саяыг зарлагдсан гээд төсөө л дөө хэмээн тус сонинд бичжээ.

Хүүхдийн хувцсанд 96.000, төрсөн өдөрт 63.000, машинд 220.000 гээд тэдний зардалын тооцоо цааш уртаар хөврөнө. Одоо бас шинэ асрагч авахад зориулж зуучлагч агентлагт 150.000-ыг төлөөд байгаа гэнэ. Асрагч нь тэдэнтэй хамт Калифони, Шинэ Орлеан болон Францаас аялах боломжтой, хэд хэдэн орны хэл тэр дундаа тэр хоёрын хүүхдүүдийн төрөлх хэлийг мэддэг байвал сайн гэсэн байна. 

Р.Слава Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top