ОУВС-гийн гүйцэтгэх захирал хүчингийн хэргээр баривчлагдлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 16

Дэлхийн эдийн засгийн хамгийн нөлөө бүхий байгууллага болох Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Доминик Штраусс Кан хүчингийн хэргээр Нью-Йорк хотод баривчлагдсан талаар ВВС агентлаг мэдээлэв. Нью-Йорк хотын Цагдаагийн хэлтсийн төлөөлөгч Пол Брауны мэдэгдсэнээр Манхаттан дахь Софител зочид буудалд ажилладаг 32 настай эмэгтэй Доминик Штраусс Канд хүучиндүүлсэн гэж гомдол гаргасан гэнэ. Гэхдээ төлөөлөгч Пол Браун энэ нь яг хэзээ гарсан хэрэг болох талаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Одоогоор Нью-Йорк хотын Цагдаагийн хэлтэс Доминик Штраусс Каны үнэхээр энэ хэргийг үйлдсэн эсэхийг тогтоохоор мөрдөн байцаалт явуулж байна. Хамгийн гол нь гомдол  ирсэн даруйд цагдаагийнхан Доминик Штраусс Каныг саатуулан байцаалт авсан аж. Гэвч түүнийг тэр даруй суллан дуудсан үед нь ирж байцаалт өгөх шаардлагатайг цагдаагийнхан сануулжээ. Одоогоор ОУВС-гийнхан гүйцэтгэх захирлынхаа холбогдсон хэргийн талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна. Доминик Штраусс Кан Францын телевизийн сэтгүүлч Анне Синклейртэй олон жилийн өмнө гэрлэсэн төдийгүй 2008 онд ийм төрлийн хэрэгт  холбогдож байжээ. Өөрөөр хэлбэл, тухайн үед ОУВС-гийн зөвлөлийнхөө гишүүн эмэгтэйтэй хувийн харилцаатай байсан гэх шалтгаанаар байцаагдаж байсан аж. Доминик Штраусс Кан тэр үед ОУВС-гийн ажилтнууд болон эхнэр Анне Синклейрээсээ уучлал гуйснаар энэ хэрэг намжжээ. Энэхүү баримт нь Доминик Штраусс Кан байх магадлалыг ихэсгэж байгаа талаар ажиглагчид мэдэгдэв. 62 настай Доминик Штраусс Кан нь ОУВС-гийн гүйцэтгэх захирлаас гадна Францын Социалист намын даргаар ажилладаг. Тэр ч үүднээсээ 2012 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Францын төрийн тэргүүн Николя Сарказийн гол өрсөлдөгч байх болно гэж улс төр судлаачид үздэг байна. харамсалтай нь хүчингийн хэрэгт холбогдсон нь түүний нэр хүндийг унагаж, сонгуульд амжилттай оролцоход нь саад болох нь гарцаагүй гэж ажиглагчид үзжээ. Эцэст нь хэлэхэд Доминик Штраусс Кан нь олон улсын түвшинд нэрд гарсан эдийн засагчдын нэг юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top