Германы Дюссельдорф хотод болсон “Евровижн-2011” дууны тэмцээн амжилттай болж, Азербайжаны хоёрол ялагчаар шалгарсан байна. Азербайжаны дуучин Эльдар Касимов, Нигяр Жамал хоёр “Running Scared” дуугаараа 221 оноо авчээ. Хоёрдутаар байрт, Итали /189/, гуравдугаарт, Швед /185/ орсон байна. Хамгийн сүүлийн байрыг Швейцарь улс эзэлжээ. Оросын дуучин Алексей Воробьев “Get you” дуугаараа 77 оноо авч, 16 дугаар байр эзэлжээ. Тэмцээний сүүлийн шатанд 25 дуучин үлдсэний 20 нь шувтаргын тэмцээнд оролцох эрх авчээ. Герман, Их Британи, Испани, Франц, Итали гэсэн таван улс уламжлал ёсоор шувтаргын тэмцээнд ямар нэг шалгуургүйгээр шууд орсон байна. Тус тэмцээний ялагчийг 43 орны телевиз үзэгчдийн утсаар болон гар утасны цахим зурвасны саналыг мэргэжлийн шүүгчдийн саналтай нийлүүлж байгаад тодруулжээ.
“Евровижн” анхны тэмцээн 1956 онд болж байжээ. Азербайжан улс 2008 оноос тус тэмцээнд орж эхэлсэи байна.
Эх сурвалж: Нийслэл таймс
Сэтгэгдэл ( 0 )