Оросын чинээлэг иргэд дэлхий мөхөх үед хоргодох байр идэвхтэй худалдан авч байна гэж Блумберг агентлаг мэдээллээ.
Хувь хүмүүст зориулсан хамгаалалтын байгууламж үйлдвэрлэгчдийн ярьснаар, одоо хоргодох нэг байрны зах зээлийн үнэ 400 мянган доллар хүрч байгаа бөгөөд тийм байрны эрэлт гурван жилийн өмнө Орост бий болсон байна. Тэгэхдээ үйлдвэрлэгч өөрөө дэлхий сөнөнө гэдэгт итгэдэггүй байна. Түүний компани Орост хоргодох 15 байр барьсан бөгөөд барилгын ажлаа цааш үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Тус үйлдвэрлэгчийн компанийн барьсан хоргодох байр 35-150 ам.метр талбайтай. Тэдгээрийг байгуулахдаа Зөвлөлтийн армийн ашиглаж байсан хоргодох байрын загварыг ашиглажээ. Хоргодох байрны дотоод заслыг үйлчлүүлэгчийн хүсэлтээр хийдэг байна.
Японд газар хөдлөлт болсноос хойш буюу сүүлийн хоёр сард АНУ-д хамгаалалтын хувийн байгууламжийн зах зээлийн эрэлт 60 хувиар нэмэгджээ. Хоргодох байр барьдаг Америкийн компаниудад ирж буй захиалгын дийлэнх нь Оросоос ирж байна. Европт байрлалтай, Америкийн барилгачдын барьсан хоргодох байр нэг хүнийх нь 25 мянган доллар ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )