Эрдэмтдийн судалгаагаар тамхины хайрцаг дээр байдаг муухай зурагнаас болж тамхиа хаяж байгаа хүмүүсийн тоо нэмэгдсэн дүн гарчээ. Канадад тамхичдын 58 хувь нь уг анхааруулгаас болоод эрүүл мэндээ бодох болсон байна. Бразилд тамхичдын 67 хувь нь тамхинаас гарах хүсэл төрсөн гэсэн бол 54 хувь нь эрүүл мэндэд нь тамхи хэрхэн нөлөөлөх талаар бодож эхэлсэн гэнэ шүү. Сингапурт тамхичдын 28 хувь нь янжуурынхаа тоог цөөлсөн бол тэдний зургаа нь бүр хүүхдийнхээ дэргэд тамхи татахаа больжээ. Тайландад тамхичдын 44 хувь нь тамхиа хаяхад хүргэсэн бол 53 хувь нь эрүүл мэндийнхээ талаар нэгийг бодсон гэнэ. Харин манай Монголын тамхичид тамхины хайрцаг дээр байдаг муухай зурагнуудыг хараад хэдэн хувь нь тамхинаас гарсан бол? Ядаж хайрцган дээр байгаа муухай зургийг хараад бяцхан үрс чинь “Энэ юун зураг вэ? Та яагаад ийм муухай болохыг нь мэдсээр байж тамхи татдаг юм бэ” гэсэн асуултанд юу гэж хариулах бол доо. Үр хүүхдэдээ үлгэрлэж амьдрах сан даа.
М.Гэрэлгуа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )