Хойд Солонгосын 21165 иргэн Өмнөд Солонгос руу дүрвэжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 16

Энэ оны дөрөвдүгээр сарын дунд үеийн байдлаар Өмнөд Солонгос руу зугтан гарсан БНАСАУ-ыи иргэний тоо 21 мянгад хурсэн тухай БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яамны албан ёсны төлөөлөгч мэдээллээ.

Дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар Өмнөд Солонгост Умардын 21 мянга 165 иргэн бүртгэгдсэн байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард зугтан гарсан хүний тоо 20 мянгын босго давж, ердөө таван сарын дотор одоогийн үзүүлэлтэд хүрчээ.

2005 оноос хойш Умард Солонгосоос БНСУ-д ирсэн дүрвэгсдийн тоо байнга өсч байгаа аж. 2009 онд Солонгосын хойгийн өмнөд хэсэгт аж төрөхөөр умардаас 2927 хүн ирсэн бол, 2010 онд энэ тоо буурч 2423 болсон байна.

Эх сурвалж:МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top