Багш эмэгтэйг хөнөөсөн монгол залууд 25 жилийн хорих ял оноолоо

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 16

Белорусын БелиПАН агентлагийн мэдээлснээр Монгол Улсын Чойр хотын уугуул, эдүгээ Белорусын иргэншилтэй 32 настай монгол эрд тус улсын шүүхээс 25 жилийн ял ногдуулжээ. Энэ этгээд Брестийн тойргийн Березад амьдардаг байсан аж. Хэрэгтэн этгээд тус улсын нийслэл Минск хотын Кижеватов гудамжинд 2005 оны есдүгээр сарын 8-нд хотын нэгэн дунд сургуулийн багш 23 настай эмэгтэйг хүчиндэн, зодож амь насыг нь хороогоод оргон зайлсан байна. Түүгээр ч барахгүй хохирогчийн алтан эдлэл, гар утас, хувийн эд зүйлийг нь дээрэмджээ. Түүнийг халуун мөрөөр нь илрүүлж чадаагүй ч хохирогчийн гар утсыг зарахдаа үлдээсэн гарынх нь хээгээр тус этгээдийг тодорхойлж, эрэн сурвалжилсан байна. Ингээд түүнийг өнгөрсөн жил ОХУ-аас баривчилсан аж. Түүнд Белорус улсын шүүхээс 25 жилийн хорих ял оноож, хохирогчийн ээжид сэтгэл санааны хохирол учруулсных нь төлөө 20 сая рублийг ялтан этгээдээс гаргуулахаар болжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top