Дэлхийн хамгийн өндөр наслалтын жагсаалтыг Сан-Марино, Япон улс тэргүүлж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 16

Адриатын тэнгисийн эрэг орчмын жижиг орон болох Сан-Марино, түүнчлэн Япон улсын иргэдийн дундаж нас 83 байгаа тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан "2011 оны дэлхийн эрүүл мэндийн статистик мэдээ"-нд дурджээ. Дэлхийн хамгийн өндөр насалдаг эмэгтэйчүүдийн жагсаалтыг япон бүсгүйчүүд тэргүүлсэн бөгөөд тэд дунджаар 86 насалдаг байна. Харин Япон, Австрали, Исланд, Швейцарийн эрчүүд дунджаар 80 насалдаг ажээ. Хамгийн өндөр насалдаг эрчүүдтэй орон бол Сан-Марино ба тэндхийн эрчүүдийн нас дунджаар 82. Жагсаалтын сүүлд эрчүүд нь дунджаар 48 насалдаг Афганистан, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Чад болон Замби улс бичигджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top