“Адра-Монгол” олон улсын байгууллага 2012 оноос Канадын хүнс, үр тарианы банкны “Өрхийн тогтвортой тариалан төсөл”-ийг Нийслэлийн 5 дүүргийн 1100 өрхөд хэрэгжүүлж эхэлсэн. Уг төсөлд Чингэлтэй дүүргийн 14, 17, 18, 19 дүгээр хорооны 220 өрх хамрагдаж “Адра-Монгол” ОУБ-с заавар, зөвлөгөө, дэмжлэг үзүүлснээр иргэд “Тогтвортой газар тариалан”, “Өөртөө туслах бүлэг” байгуулах, эрүүл хооллолтын зөв дадалтай болгох сургалт зэрэг төрөл бүрийн чиглэлээр сурч мэдлэгтэй болсон.
Жил бүр үзэсгэлэн гаргаж сонирхсон иргэдэд газар тариалангийн чиглэлээр заавар, зөвлөгөө өгөх үүднээс “Ургацын баяр” арга хэмжээг Адра-Монгол ОУБ-тай хамтран зохион байгуулж ирсэн. Төсөлд хамрагдсан таван дүүргийн 1100 өрхийн үйлдвэрлэгч Барилгачдын талбайд “Эко хүнсний ногоо” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна
Сэтгэгдэл ( 0 )