Нийслэлийн нутаг дэвсгэрт автомашины худалдаа эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж буюу авто худалдааны захуудыг Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Авто худалдааны цогцолбор” руу нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байгаа талаар нийслэлийн Газрын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн Сүхбаатар дүүрэг хариуцсан мэргэжилтэн Б.Батчимэг мэдээлэл өглөө.
Тэрбээр “2016 оны А 980 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй газарт автомашины худалдаа эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийн судалгааг гаргасан. Мөн техникийн захууд болон авто худалдааны захуудыг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах “Авто худалдааны цогцолбор”-т төвлөрүүлэх, судалгааны ажил хийж шийдэл гаргах зорилгоор ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн судалгаагаар нийт таван дүүргийн хэмжээнд өөрийн болон нийтийн эзэмшлийн зам талбай дээр авто худалдаа үйлчилгээний ажил хийж байгаа 105 иргэн, аж ахуйн нэгж байна гэсэн урьдчилсан дүн гарсан.
Зөвшөөрөлгүй 34 иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд үүнээс 14 нэгж нь үйл ажиллагаагаа зогсоосон. Харин үлдсэн 19 иргэн, аж ахуйн нэгжид үйл ажиллагаагаа зогсоох мэдэгдэх хуудас дахин хүргүүлсэн байгаа. “Да хүрээ”, “Мануул трейвэл”, “Дөрвөн өлзий” зэрэг зах “Авто худалдааны цогцолбор”-т төвлөрөх үйл ажиллагааг эсэргүүцэн шүүхийн байгууллагад хандсан бөгөөд энэ асуудал шүүхийн шатанд явж байна” гэлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 4 )
зөв шийдвэр байна.Манай улс шиг замбараагүй автомашины худалдаа эрхлүүлдэг улс гэж байхгүй шүү.Хаа сайгүй дуртай газраа машин зараад зогсч байдаг.Татвар төлдөг ч юм уу үгүй ч юм уу бүү мэд.Гэтэл Японд заавал дуудлага худалдаагаар орсон машиныг гадагш нь гаргадаг гэж байгаа.Маш нарийн тооцоотой байгаа юм шүү.Бүх авто машины худалдааг төвлөрүүлэх нь зөв
Зөв.Автомашин болон ссэлбэг хол хүнс шиг өдөр болгон худалдаж авдаг бараа биш.Хотын төвд байх шаардлагагүй.Хүн ардынхаа эрүүл мэнд,тайван амьдрах орчинг бүрдүүлэх нь зөв.
захуудыг хотын захруу автомашины зогсоолтой аятайхан газар нүүлгэх хэрэгтэй. манайх шиг хот дотроо захтай, түгжирсэн, шороо тоос утаандаа дарагдсан газар дэлхийд байхгүй байхаа.
100-н айлын захыг яаралтай хотын захруу нүүлгээчээ