Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсийн сургууль, цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулна

2017 оны 08 сарын 30

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, морингийн даваа буюу нисэх зурвасын хойд хэсгийн суурьшлын бүсэд шүлхий өвчний улмаас хөл хорио тогтоогоод байна. Өчигдөр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон Нийслэлийн онцгой комиссын гишүүд Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Мөн дүүргийн онцгой комисс хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргасан байна.

Тухайлбал, хорио цээрийн дэглэмийг хэвээр үлдээж, 28 хоногийн турш үргэлжилнэ.  Хөл хорио тогтоосон бүс дэх 219 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор үйл ажиллагаагаа хэвийн явуулж, гаднах бүсээс очиж ажиллах багш нарыг дэглэм дуустал тухайн бүсээс гаргалгүй ажиллуулахаар болжээ. Харин бусад бүсээс очиж суралцдаг хүүхдүүдийг хорио цээрийн дэглэм дуустал өөр өөрсдийнх нь амьдардаг бүсэд сургууль, цэцэрлэгт хамруулахаар болсон байна. Онцгой дэглэмийн бүсэд байгаа иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх болон хүнс, усаар хангах үйл ажиллагаа үргэлжлэн явагдах юм.

Тухайн бүс нутаг дахь 2100 орчим малд тандалт хийж байна. Гаднаас буюу бусад аймаг, орон нутгаас орж ирсэн, вакцинжуулалтад хамрагдаагүй 160 орчим малд хийх вакцинжуулалт өнөөдөр дуусч байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(80.67.172.162) 2017 оны 08 сарын 30

“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан хороолол m2 хүрэхгүй байгаа юм байна

0  |  0
Батцэцэг(188.116.11.181) 2017 оны 08 сарын 30

“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан ЗАХИРАЛ П.ЭРДЭНЭХҮҮ ТА ХЭДЭН ХҮҮХДИЙН АМИЙГ АВЧ БАЙЖ ТОГЛООМЫН ТАЛБАЙН ГАЗРЫГ ӨГӨХ ВЭ

0  |  0
Top