«Терминатор» эхнэрээсаа яагаад салах болсон бэ…
өнгөрсөн амралтын өдөр Арнольд ШВАРЦЕНЕГГЕР анх удаа олон нийтийн өмнө ил гарч 25 жил хамт амьдарсан эхнэр Марией ШВАЙВЕР тэр хоёр юуны учир салах болсон шалтгаанаа тайлбарлажээ. Израилийн тусгаар тогтнолын өдөрт зориулсан ажиллагааны үеэр экс-губернатор өөрийг нь дэмжиж байсан бүх хүмүүст талархаж байгаагаа илэрхийлжээ. –Би сүүлийн 72 цагийн турш намайг хайрлаж, дэмжиж байгаа найз нөхөддөө их баярлалаа. Бас шүтэн бишрэгчиддээ. Би энд ирэхээсээ цагийн өмнө Мариятай утсаар ярилцсан. Бид нэг зүйлийг ярьсан. Бидний эргэн тойронд ийм олон сайн хүмүүс байгаад баяртай байна гэж. Тэдэнд баярлалаа гэж хэлээрэй гэсэн шүү хэмээв. Шварценеггерийн гэр бүл салах асуудал хэдэн сарын өмнөөс яригджээ. Мария төрөлх гэрээсээ Лос-Анжелест ирэхдээ хуруундаа хуримын бөгжөө зүүгээгүй байжээ. Тэгвэл дөрвөн сарын нэгэн гэрэл зураг дээр Арни ч бас бөгжгүй байсан. эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Мария сүүлийн хэдэн жилд гэрлэлтэндээ сэтгэл хангалуун бус байх болсон гэнэ. Нөхөр нь өөрт нь анхаарал тавих нь хэт суларсан байж. Арни аз жаргалтай байхад Марияд бөөн зовлон… Байнга л өөрөөсөө -Би одоо юу хийх хэрэгтэй вэ? хэмээн асуудаг болсон аж. Саяханы өдөр Шварценеггер нэгэн үл таних шаргал үст бүсгүйтэй Brentwood”s Country Mart-д өглөөний зоог барьсаныхаа дараа түүнийхээ хүзүүн дээр үнсэн яг л жаахан хөвгүүн болсон мэт байсан ажээ. Ингээд тэр өдөртөө таван найзынхаа хамтаар Наппа руу зугаалж цэнгэхээр одсон байна. Энэ нь л тэдний салах шалтгаан байжээ.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )