Парист:
-Та яарч байгаагаа харуулахын тулд зам дээр ил гаран зогсох хэрэгтэй
-Бүсээ бүслэхэд жолооч нар дуртай байдаг
-Дөрвөн минутын дараа нисэх буудалд хүргээд өгөөч гэж хүс
-Ямар нэгэн зүйлийг нь гайхах хэрэггүй
-Нүдээ аниад залибарч байгаа дүр үзүүл
-Онгоц чинь удаанаар нисэх гээд хөдөлж байгаа мэт сэтгэгдэл төрүүл
Лондонд:
-Зам дээр гаран зогс
-Баруун гараа өргөнө
-Гэхдээ Лондон хотод зүүн гарын дүрэмтэй гэдгийг санаарай
-Тиймээс царайгаа эсрэг урсгал руу харуулна
-Суухдаа болгоомжтой. Жолооч гартаа аягатай цай барьсан байж магадгүй
-Хаягаа соёлтойгоор зааж өг
Нью-Йоркт:
-Зам дээр гараад аль ч гараа өргөхгүй байж болно
-Хэдэн мянган шар таксинаас танд хамгийн ойрхон нь дөхөж ирнэ
-Жолооны ард улаан-шар болон ногоон судал бүхий малгайтай, тамхи зуусан эрхэм таныг угтаж магад. Тиймээ, ингэвэл та үнэхээр Нью-Йоркт байгаа аж
-Машинд суу
-Машин хөдлөөд эхний 20 метр явсны дараа хаана хүрэхээ хэлж болно
-Хэрэв хүрсэн газартаа оройтвол үдэш нь метрогоор гэртээ харьсан нь дээр дээ. Яагаад гэвэл та Брюс Уиллис биш. Тэд таныг шөнөөр бол барагтай авахгүй дээ.
Москвад:
-Юуг нь ч бүү гайх
-Өөртөө итгэлтэй бай
-Хаягаа хэл
-Хаана гэдгийг нь
-Хаагуур явахыг нь ч хэлж болно
-Тэндээс наашаа хэрхэн хурдан ирж болох замыг нь ч заагаад өгчих
-Шөнө оройтвол бас л метро найдвартай. Яагаад гэвэл орос жолооч кабинтай заавал нэг шил юмтай явдаг хойно доо, аюултай хурдлана.
Slava
Сэтгэгдэл ( 0 )