Япон улс ОХУ-д эсэргүүцэл илэрхийлэв

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 17

Япон улсын Засгийн газар ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Сергей Иванов тэргүүтэй төлөөлөгчид Өмнөд Курилын арлуудад очсон явдалд харамсаж байгаагаа илэрхийлжээ. Японы Гадаад хэргийн сайд Такэаки Мацумото ОХУ-ын элчин сайд Михаил Белыйг урин ирүүлж,С.Иванов тус арлууд дээр очсон явдал нь “Японы ард түмний сэтгэлийг сэдрээж, харамсал төрүүлж байна” гэж мэдэгджээ. Оросын Засгийн газрын орлогчийг дагалдан Тээврийн сайд И.Левитин, Эдийн засгийн хөгжлийн сайд Э.Набиуллина, Байгалийн нөөцийн сайд Ю.Трутнев, Бүс нутгийн хөгжлийн сайд В.Басаргин зэрэг өндөр албан тушаалтнууд Өмнөд Курилд очсон байна. Тэд тухайн нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрийн биелэлтийн явцыг шалгах зорилготой байв. Өчигдөр Токиод болсон хэвлэлийн бага хурал дээр Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Юкио Эдано хэлэхдээ “иймэрхүү алхам нь Орос улсад ямар ч ашиг өгөхгүй” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top