Хятадын тэрс үзэлтэн Лю Веивейг эхнэртэй нь уулзуулав

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 17


 Бээжингийн эрх баригчдыг шүүмжилдгээрээ зартай, Хятадын нэрт зураач Лю Веивей эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн шоронд хоригдоод байгаа билээ.  Түүнийг сар гаран сэжигтнээр шалгаж байгаа бөгөөд тус улсын цагдаагийн газраас Лю Веивейг  эхнэртэйгээ уулзахыг зөвшөөрчээ.  Цагдаа нар тэрслүү үзэлтэн зураачийг  хорьж буй газрыг ихэд  нууцалж байгаа гэнэ. Тэрээр 2009 оны газар хөдлөлтийн гамшгийн дараа хүүхдүүдийн талаархи мэдээллийг бүрхэгдүүлж байгааг ил гаргахыг шаарддаг юм. Дашрамд хэлэхэд Лю Веивей Бээжингийн олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг зохиосон юм байна.

М.Гэрэлгуа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top