Түвдүүдийн амьдралын хэв маяг өөрчлөгдсөөр байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 17

Түвдийн өөртөө засах орны Харилцаа холбооны удирдах газрын статистикийн сүүлийн мэдээнээс үзвэл 2.8 сая хүн амтай тус оронд 2010 оны сүүлээр интернет хэрэглэгчдийн тоо 1.2 сая хүрсний нэг сая 88 мянга нь гар утасны интернет хэрэглэгч байна. Тэгвэл Хятадад 450 сая интернет хэрэглэгч байдгийн 277 сая нь гар утсаараа дамжуулан интернет хэрэглэдэг ажээ. Статистикийн мэдээнээс үзвэл 2010 оны сүүлээр Түвдэд 3G стандартын интернет сүлжээнд долоон тойрог болон хот, 73 хошууны төв, 28 бүс, 416 тосгон холбогджээ. Түвдэд харилцах утас хэрэглэгчдийн тоо хоёр сая 15 мянгад хүрсэн нь дунджаар 100 хүнд 70 харилцах утас ногдож байгаагийн 55 нь гар утас байна. Интернет Түвдийн оршин суугчдын амьдралын хэв маягийг аажмаар өөрчилж, тэд өнөөдөр интернетээр дамжуулан худалдаа хийх болжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top