Поп од Донецкт халуухан авлаа. өнгөрөгч даваа гарагт Рианна Донецкийн «Донбасс-Арена»-д болсон хөлбөмбөгийн «Шахтер» багийн 75 жилийн ойн баярт оролцжээ. Ингэхдээ тэр биенийхээ ихэнх хэсгийг ил гаргасан шинэ загаврын хувцасаараа гангарчээ. Баярт Украины ерөнхийлөгч Виктор Янукович өөрийн биеэр оролцжээ. үзэгдийн анхаарал бүгд Рианнагийн зүгт хандсан байх үед ерөнхийлөгч түүний дуулахыг шимтэн үзэж суужээ. 52.000 үзэгчийг алмайруулсан дуучин бүсгүй тун удахгүй эргэн ирж тоглолтоо бүрэн хэмжээгээр нь сонирхуулахаа амлажээ. Баярт оролцохоор Донецкт Милу Йовович ч ирсэн юм. Жүжигчин бүсгүй дараагийн өдөр нь Украинаас шууд Канны кино наадамд оролцохоор нисчээ.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )