ОХУ-ын Алтайн хязгаарын нэгэн оршин суугч эмэгтэй нас барсан нөхрөө хоёр жилийн турш нууж тэтгэврийг нь авч байгаад баригджээ. Тэрээр энэ хугацаанд тэтгэврийн 140 мянган рублийг хууль бусаар авсан аж. Эмэгтэй нэг өдөр иргэний гэрлэлттэй нөхөр нь хашааныхаа сараанд нас барсан байхыг олжээ. Гэвч тэрээр хамтран амьдрагчийнхаа үхлийг нууж, паспортыг нь ашиглан тэтгэврийг авахаар шийдсэн байна. Тэрээр шүүх дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, зургаан сар хоригдох, мөн зургаан сар засан хүмүүжүүлэх ажил хийх ял авлаа.
Өнгөрсөн жил Японд үхсэн хүний тэтгэврийг арав гаруй жилийн турш авсан хэрэг илэрсэн юм. Тус улсад тэтгэвэр автоматаар банкны зээлийн картад нь ордог тул хууль хяналтын байгууллагууд сэжиг авахгүй ийнхүү олон жил болсон юм. Энэ хэргийн дараа Японы Эрүүл мэндийн яам 100-гаас дээш насны хүмүүсийг үнэхээр амьд байгаа эсэхийг шалгадаг болсон ажээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )