Бондарчукийн “Сталинград” кино 2013 онд нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 18

Оросын томоохон банкуудын нэг болох ВТБ “Арт пикчерс” компанийн "Сталинград" киног 20 сая ам.доллараар ивээн тэтгэхээр болжээ. Федор Бондарчук найруулагчаар нь ажиллаж буй уг кинонд Сталинградын хориглолтын тухай өгүүлэх аж. Найруулагчийн хэлснээр киноны зураг авалт эхлэхэд бэлэн болсон бөгөөд зураг авалтын ажил Санкт-Петербург болон Волгоград хотод явагдана. Киноны нээлтийг 2013 онд хийхээр төлөвлөжээ. 2013 онд Сталинградын хориглолтын ялалтын 70 жилийн ой тохиох юм. Сүүлийн жилүүдэд Оросын дайны тухай томоохон кино төслүүдэд төрийн оролцоотой банкууд байнга дэмжиж тусалж ирсэн. 2007 онд ВТБ болон ВЭБ банк Никита Михалковын "Наранд зүдрэгсэд-2" киног 28.5 сая ам.доллараар ивээн тэтгэж, мөн ВЭБ банк Андрей Кончаловскийн "Щелкунчик" бүтээлд 11 сая ам.доллар хандивлаж, 50 сая ам.долларын зээл олгож байв.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top