2025 он гэхэд дэлхийд гол валют гэж байхгүй болж, дэлхийн ДНБ-ий талаас илүү хувь нь Орос, Бразил, Хятад, Энэтхэг, Индонез, Өмнөд Солонгост ногдоно гэж Дэлхийн банкны шинэ илтгэл тэмдэглэжээ.
“Хөгжиж буй орнуудын эдийн засаг түргэн сэргэж байгаа нь эдийн засгийн өсөлтийн төв хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хооронд хуваагдаж, улмаар дэлхий жинхнээсээ олон туйлт болж байна” гэж Дэлхийн банкны Хөгжиж буй орнуудын асуудал хариуцсан ерөнхий эдийн засагч Жастин Лин тэмдэглэжээ.
Дэлхийн банкны урьдчилан таамаглаж буйгаар 2011-2025 оны хооронд дэлхийн хөгжиж буй орны эдийн засгийн дундаж өсөлт жилд 4,7 орчим хувь, хөгжингүй орны энэ үзүүлэлт 2,3 хувь байх аж. Хөгжингүй орнууд дундаа АНУ, Их Британи, Японы хөгжил илүү байна. Орос, Хятад, Энэтхэг, Индонез эдийн засгийн өсөлтөө дэмжиж, эрсдлээ багасгахын тулд бүтцийн шинэчлэл, тухайлбал, удирдах салбартаа өөрчлөлт хийх нь зүйтэй гэж илтгэлд тэмдэглэжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )