Хамгийн өндөр настай улс төрд нэр дэвшигч

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 19

Испанийн Кунтис мужийн 101 настай оршин суугч Жозефина Вильяверде улс төрч болохоор шийдэж, орон нутгийн сонгуульд Социалист намыг төлөөлөн оролцох гэж байна гэж Франс Пресс агентлаг мэдээллээ.

Өндөр настан нэр дэвшигч сонгуулийн өмнөх сурталчилгаагаа аль хэдийнэ эхэлсэн бөгөөд дэмжигчдийн хамт Кунтисын оршин суугчидтай уулзаж, ухуулах хуудас тарааж явахдаа эх орон нэгтнүүдээ сонгуульд заавал оролцож, улс төрийн энэ үйл явдлыг үл ойшоохгүй байхыг уриалж байна. Тэрбээр Социалист намыг олон жил идэвхтэй дэмжиж байгаа ажээ. Түүнийг тус улсын Ерөнхий сайд бөгөөд Испанийн социалистуудын удирдагч Хосе Луис Робригес Сапатеро, тэрчлэн БХЯ-ны сайд Карма Чакон нар дэмжиж байна. Жозефина Вильяверде сонгогчийн хувиар сонгуульд байнга оролцож байсан бөгөөд орон нутгийн сонгуульд анх удаа нэрээ дэвшүүлжээ. Тэрбээр Испанид нөхөртэй эмэгтэйчүүдийг сонгуульд оролцохыгхориглодог байсан 1933 онд анх удаа саналаа өгч байсан аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top