Аль Кайдагийн шинэ удирдагчаас илүү их болгоомжилж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 19


Аль Кайдагийн удирдагчаар Египетийн иргэн Сайф Аль-Адел сонгогджээ.  Осама бен Ладеныг нас барсны дараа Аль Кайда бүлэглэл нууц уулзалт зохион байгуулж түр хугацаанд удирдах хүнийг сонгосон байна. Сайф Аль-Адел нь Аль Кайда бүлэглэлийн гишүүдийн асуудал эрхэлсэн толгойлогч байсан төдийгүй 1998 оны наймдугаар сарын 7-нд Танзаны Дар Эс Салам, Кенийн Найроби дэх АНУ-ын Элчин сайдын яаманд болсон халдлагыг зохион байгуулсан хэмээн сэжиглэгддэг байна. Мөн түүнийг АНУ-ын Засгийн газар 2001 оны есдүгээр сарын 11-ний хэргийг  гардан зохион байгуулсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл хуучин удирдагч Осама Бен Ладенаас дутаархааргүй алан хядагч ажээ.

 М.Гэрэлгуа

Zindaa.mn- Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top