Мубаракийн гэргий барьцаагаар суллагдав

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 19

Египетийн шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн гэргий Сюзаннаг барьцаагаар суллахыг зөвшөөрсөн байна. Ерөнхийлөгч асны гэргий тавдугаар сарын 13-нд авлигын хэргээр баривчлагджээ. Тухайн өдөр түүний бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Сюзанна Мубарак барьцааны мөнгө төлж суллагдах шийдвэр гаргахаасаа өмнө улсынхаа эрх ашгийн төлөө өөрийн хөрөнгө болох харш болон 3,3 сая доллараас татгалзсан байна гэж Ройтер агентлаг мэдээлжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top