Америкийн телевизийн эфирт 25 жил ажилласан, алдарт хөтлөгч Опра Уинфригийн нэвтрүүлэг ирэх долоо хоногт хаагдана. Тэрбээр лхагва гарагт алдарт хөтөлбөрийнхөө шүтэн бишрэгчдэд зориулан үдэлтийн үдэшлэг хийжээ. Опра Чикаго дахь шүтэн бишрэгчид болон найз нөхдөө спорт зугаа цэнгэлийн “United Center” цогцолборт урьсан байна. Олон мянган зочны дунд Холливудын алдарт жүжигчид, тэдний дотор Том Круз,Том Хэнкс, домогт сагсан бөмбөгчин Майкл Жордан, нэрт дуучны Мадонна нар байв гэж BBC мэдээллээ.
Опра Уинфригийн шоу Америкийн телевизийн өдрийн эфирт гарсан хугацаагаараа дээд амжилт тогтоосон байна. Америкчуудын үзэх дуртай энэ хөтөлбөр анх 1986 оны есдүгээр сарын 8-нд гарч байжээ. Тэрбээр шоугаа хаах бодолтой байгаагаа бүр 2009 онд зарлаж байсан юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )