Карла Бруни хөл хүнд болсон нь үнэн гэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 19

Францын Ерөнхийлөгч Николя Саркозигийн эцэг Пал Саркози түүний бэр Карла Бруни хөл хүнд болсон гэх мэдээллийг нотолжээ. Энэ тухай Германы “Бильд” сэтгүүлд мэдээлсэн байна.

“Би ачтай болох гэж байгаадаа баяртай байгаа” гэж тэрбээр ярьжээ. Ирээдүйн өвөөгийн хэлснээр, Николя, Бруни хоёр хүүхдийнхээ хүйсийг урьдаас мэдэхийг хүсэхгүй байгаа бөгөөд харин Пал Саркози яг л ээж шигээ үзэсгэлэнтэй охин хүүхэд мэндэлнэ гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Өдгөө 43 настай, загвар өмсөгч, бас дуучин итали гаралтай Карла Бруни 2008 онд Николя Саркозитай гэрлэжээ. Анхны нөхрөөсөө 10 настай Орельен гэдэг нэг хүүтэй. Харин Саркозигийн хувьд энэ гэрлэлт нь гурав дахь нь бөгөөд анхны болон хоёр дахь эхнэрээсээ гурван хүүтэй юм. Дунд хүү 24 настай Жан нь эцгийнхээ замаар улс төрд орсон бөгөөд О-де-Сен мужийн захиргаанд ажилладаг ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top