Хүчингийн хэрэгт холбогдон шоронд хоригдож буй Олон улсын валютын сан (ОУВС)-гийн гүйцэтгэх захирал Доминик Штраусс Кан сайн дураараа огцорч буйгаа мэдэгдлээ. Тэрбээр өөрийн өмгөөлөгчөөрөө дамжуулан хийсэн мэдэгдэлдээ “ОУВС-гийн гүйцэтгэх захирлын үүднээс удирдах зөвлөлд огцрох хүсэлтээ өгч байгаа нь үнэхээр харамсалтай санагдлаа. Түүнчлэн би ОУВС-д нэг зүйлийн төлөө хамтран зүтгэгчдийнхээ тухай бодсон. Өнгөрсөн гурван жилд бид сайн үйлсийг хамтдаа хийж байсан” гэжээ. Доминик Штраусс Кан өмнө нь ч үүнийг гүтгэлэг гэж үзэж буйгаа илэрхийлж байсан. Хамгийн гол нь тэрбээр огцрох шийдвэрээ ОУВС-гийнхаа үйл ажиллагааг хэвийн явагдаасай гэж хүссэний үндсэн дээр гаргаснаа илэрхийлсэн юм. Доминик Штраусс Каны өмгөөлөгч Бенжамин Брафман өөрийн үйлчлүүлэгчээ батлан даалтад гаргах хүсэлт тавих төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор батлан даалтад санал болгох барьцаа мөнгөний хэмжээ хэд байх нь тодорхойгүй байна. Доминик Штраусс Канд долоон зүйл ангиар ял тулгасан тул 25 жилийн ял авах магадлалтай гэж хуулийн мэргэжилтнүүд мэдэгдсэн. Хэрвээ ийм хэмжээний ял авчихвал дэлхийн нэртэй эдийн засагчдын нэг Доминик Штраусс Каны амьдрал бүхэлдээ сүйрэх нь тодорхой.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )