Казахстанд 12 настай хүү өөрийгөө боомилжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 20

Казахстаны Акмолинск тойргийн Залуучууд тосгонд 12 настай хүү өөрийгөө боомилон амиа егүүтгэжээ. Хүүгийн цогцсыг өвөөгийнх нь хашаан дахь саравчнаас олсон аж. Хүү өвөөгийндөө амьдардаг байсан бөгөөд эцэг эх нь салсан гэнэ. Энэ гэр бүл Монголоос цагаачлан ирсэн оралманууд гэнэ. Ээж нь Монголдоо үлдэж, харин эцэг нь өөр хүнтэй гэр бүл болоод тусдаа  амьдардаг байжээ. Хүүгийн амиа хорлосон шалтгааныг олохоор тус улсын цагдаагийнхан ажиллаж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top