Хунтайжийн хурим Британийн эдийн засагт нөлөөлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 20

Уильям, Кейт нарын хуримын дараах нийтийн амралтын өдрүүдээр Их Британид жижиглэнгийн худалдаа эрс нэмэгдсэн нь эдийн засагт таатай уур амьсгал авчирсан гэнэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард жижиглэнгийн худалдааны хэмжээ гуравдугаар сарынхаас 1.1 хувиар их байсныг тус улсын үндэсний статистикийн газраас явуулсан судалгаа харуулж байгаа юм. Нийтийн амралтын өдрүүдээр хувцас, гутал  болон хүнсний бүтээгдэхүүний эрэлт өссөн гэнэ. Энэ нь 2002 оноос хойш жижиглэнгийн худалдаа хамгийн их өссөн үзүүлэлт ажээ. Гэвч худалдааны энэ гэнэтийн өсөлтийг түр зуурынх гэж эдийн засагчид үзэж байгаа бөгөөд хэрэглээ бага хэвээр байгаа юм байна. Ажиглагчид жижиглэнгийн худалдааны өсөлтийг өнгөрсөн сард болно гэж таамаглаж байсан боловч ердөө 0.8 хувиар өссөн үзүүлэлт гарсан гэнэ. "Deutsche Bank"-ны ажилтан худалдааны өсөлтийг ердөө тоо, харин ирэх сард үүний горыг амсана гэжээ. Дөрөвдүгээр сар Их Британийн ид дулааны үе бөгөөд зуны гутал, хувцасны худалдаа 3.2 хувиар, хүнсний бүтээгдэхүүнийх 2.2 хувиар өсчээ. Европын эдийн засагчид худалдааны түр зуурын өсөлтөд болгоомжлохыг сануулж байна. 

Эх сурвалж: Нийслэл таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top