Лондоны олимпийн бамбар 8000 хүний гар дамжиж аялна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 20

Лондоны 2012 оны олимпийн наадмыг зохион байгуулах хороо олимпийн бамбарын аялах маршрутыг зарлалаа. Олимпийн гал тус улсын бүс нутаг бүрээр, тухайлбал, бүх арлаар аялна. Зургадугаар сард олон нийтэд загварыг нь үзүүлэх олимпийн бамбар Их Британийн хамгийн баруун цэг болох Корнуоллоос 2012 оны тавдугаар сарын 19-нд гараагаа эхэлнэ. Олимпийн галыг уламжлал ёсоор Грекээс Их Британид тавдугаар сарын 18-нд авчрах ажээ. Лондоны олимпийн бамбар нийт 8000 миль /12800 километр/ зам туулна. Төлөвлөгөөнд зааснаар нэг бамбар баригч нэг миль зам туулах бөгөөд тус улс даяар бамбар аялахдаа 8000 хүний гараар дамжих ажээ.

Эхсурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top