Мэргэжилтнүүд гуравдугаар реакторт нэвтэрч хэмжилт хийж чаджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 20

"Фүкушима-1" атомын цахилгаан станцын оператор ТЕРСО компанийн хоёр мэргэжилтэн осол болсноос хойш анх удаагаа цацраг идэвхт бодисын түвшинг хэмжих зорилгоор 3-р реакторын барилгад нэвтэрсэн тухай Киодо агентлаг мэдээллээ.Мэргэжилтнүүд гуравдугаар блокт 10 минутын хугацаанд байсан бөгөөд барилгын дотор хоёр хэсэгт хэмжилт хийж чаджээ. Цацрагийн түвшин нэг хэсэгт нь цагт 160-170 байсан бол нөгөөд нь 50 миллизиверт байсан байна. Харин мэргэжилтнүүдийн цацрагийн хордлого 2,85 болон 2,08 миллизиверт байжээ. Японы Засгийн газраас тогтоосноор уг үзүүлэлт АЦС-ын ажилтнуудын хувьд 100-250 миллизиверт байх ёстой аж. Үүнээс өмнө тавдугаар сарын 18-нд станцын хоёрдугаар блокт 4 мэргэжилтэн нэвтэрсэн билээ. Гэвч тухайн блок дотор хэт халуун байсан учраас тэд зөвхөн 15-хан минут байсан байна.

"Фүкушима-1" АЦС-ын эрчим хучний нэгдүгээр блокт реакторын түлшний гол төмөр хайлсныг станцын оператор компани өнгөрсөн долоо хоногт хүлээн зөвшөөрсөн юм. Осол болсон реакторуудын үйл ажиллагааг тогтворжуулахад ойролцоогоор зургаагаас есөн долоо хоногийн хугацаа хэрэгтэй бол станцын ойролцоох газарт цацрагийн түвшинг бууруулахад гурван долоо хоног шаардагдана гэж тус компани мэдэгджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top