Ирина Шейк хоёр дахь хүүхдээ хүлээж байна уу

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 01

  Ирина Шейк, Брэдли Купер нар өнгөрсөн оны гуравдугаар сард охинтой болсон билээ. Тэд хуримаа албан ёсоор хийгээгүй ч саяхнаас супермоделийн хуруунд сүйн бөгж харагдах болсон байна. Түүнчлэн Ирина, Брэдли нар саяхан Лос-Анжелест гэр бүл төлөвлөлтийн төв рүү орж байгаад гэрэл зурагчдын дуранд өртжээ. Энэ үеэр урт даашинзтай Иринагийн гэдэс жирэмсэн мэт харагдсан нь мөн л олны анхаарлыг татсан байна.

Өнгөрсөн сард хоёр дахь хүүхдээ төлөвлөж байгаа талаараа ярьж байсан Ирина Шейк дахиад жирэмсэн байх магадлалтай юм.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(59.153.84.70) 2025 оны 03 сарын 13

tiim tiim orosiin egel amidralaas garaltai saihan ohin.

1  |  0
(103.26.192.43) 2025 оны 03 сарын 13

Сайхан охин шүү.

1  |  0
Top