БЗД-ийн 12-р хороо жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит боллоо

2018 оны 02 сарын 01

Ардын хувьсгалыг үүсгэн байгуулагч анхны долоогийн нэг, Монголын ардын нам, ардын засаг төрийг үүсгэн байгуулагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой маргааш буюу 2018 оны 2 сарын 2-ны өдөр тохиох гэж байна.

Энэ өдрийг тохиолдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Баянзүрх дүүргийн 12-р хороог Д.Сүхбаатарын нэрэмжит болгожээ. Энэхүү тогтоолыг маргааш 14:00 цагт Баянзүрх дүүрэгт байрлах Жанжин клубт тус хорооны удирдлага, иргэдийн төлөөлөлд гардуулж өгөх юм байна. 



Түүхийн хуудсыг эргэж сөхвөл одоогоос 125 жилийн өмнө буюу 1893 онд тухайн цагийн Маймаа /одоогийн Амгалан, Ботаникийн цэцэрлэг орчмын газар/ хотноо 1893 оны 2-р сарын 2-ны өдөр хотноо эгэл ядуу ард Дамдины ганц хүү болон Сүхбаатар мэндэлжээ. Тэрээр Монголын төрийг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх, ардын засаг байгуулагдах үйл хэрэгт идэвхтэй оролцсон Монголын төр нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top