"Форбес" сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг нөлөө бүхий алдартны жагсаалтыг Лэди Гага, Опра Уинфри, Жастин Бибер нар тэргүүлжээ. Уг жагсаалтыг гаргахдаа жилийн орлого, хүмүүнлэгийн ажилд оролцсон байдал, телевиз, радио, цахим мэдээллийн рейтингийг үндэслэж гаргадаг юм байна. Лэди Гага 90 сая долларын орлогоор наймдугаарт жагссан хэдий ч бусад үзүүлэлтээр дээгүүрт жагсаж Опрагийн өмнө орсон байна. Тайгэр Вүүдс, Леброн Жэймс нарыг эс тооцвол жагсаалтын эхний аравт шоу бизнесийн төлөөлөл багтав. Өнгөрсөн жилийн жагсаалтын эхний тавд багтаж байсан дуучин Бионси 29 дүгээрт жагссан бол загвар өмсөгч Кэйт Мосс тавин байраар ухарч 94 дүгээрт бичигджээ.
Д.Сэндэр
Zindaa.mn- Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )