“Бригада” киноны Зөгийгийн дүрээр алдаршсан жүжигчин 42 настай Павел Майков энэ дүрдээ тун дургүй бололтой. Гэмт хэргийн бүлэглэлийн дөрвөн залуугийн дүрийг түүнтэй хамт Сергей Безруков, Дмитрий Дюжев болон Владимир Вдовиченков бүтээсэн билээ. “Бригада” кино энэ дөрвөн жүжигчнийг алдартай болгосон гэхэд болно. Гэвч Павел Майков “Бригада” кино хүмүүст муу нөлөө үзүүлсэн гэж үзэж байгаа аж.

Тэрбээр “Оройн Москва” сонинд өгсөн ярилцлагадаа “2002 онд “Бригада” кино надад алдар хүндийг авчирсан ч ард түмэнд бол муугаар нөлөөлсөн. Хэсэгтээ сонирхлыг нь татсан байж болох ч энэ киноноос авах юм байхгүй. Энэ бол Орос орны хувьд гэмт хэрэг гэж болох кино. Би түүнд нь оролцсон” гэж харамсан ярьжээ.

Майков түүнчлэн “Оросын кино урлаг үхмэл байдалтай болсон. Бондарчук гоё кино хийлээ гэж хүмүүс шуугиж байна. Тэр нь үнэн хэрэгтээ шал дэмий зүйл” гэсэн байна. Тэрбээр амьдрахын тулд л хэдэн олон ангит кинонд дүр бүтээснээ хэлээд “Би тоглосон бүх дүрдээ дургүй. Одоогийн жүжигчид ч надад таалагдахгүй байгаа. Баахан үг цээжлээд хоосон уншсан хэдэн хүнийг л дэлгэцээр харж байна” гэжээ.

О.Саша

Сэтгэгдэл ( 8 )
Ухаалаг дүгнэлт байна шүү!
Бригада ер нь бол зэрлэг муухай кино гэдэг нь үнэн. Тийм болохоор Безруков хоёрдугаар ангид нь тоглоогүй гэсэн.
Худлаа мэдээлэл тавихаа болиоч. Ядаж жүжигчинийхээ нэрийг зөв мэдэж байж бичээч. Зөгийгийн дүрийг Дмитрий Дюжев бүтээсэн. Яахаараа мэдэхгүй юмаараа орлдддог байна аа, сэтгүүлцэрүүд
Цагаанаа би чамд хэлсэн шүү дээ Энэ бол зөгий гэж ха ха ха
zogii ch iim yarina l daa haha
хэнд ч тоогдохоо байхаараа ингэж дэмийрдэг юм байх даа