Майкл Жексоны бие хамгаалагч асан эрхэм попын хааны бага хүү Майкла Принса II-ын биологийн эцэг нь хэмээн дуулиант мэдэгдэл хийгээд байна. Энэ талаар өдгөө 29 натай Мэтт Фиддс The Daily Mail сонинд ярилцлага өгчээ. Бодигард залуу 2001 онд үрийн шингэнээ Майкл Жексоны донор болон өгсөн хэмээжээ. Фиддс болон түүний эхнэр нь хүүхдтэй болохгүй байсан бөгөөд энэ талаар нь мэдсэн Майкл тэдэнд хүүхэдтэй болох саналыг тавьжээ. Майкл түүнд 500 мянгыг амласан ч бие хамгаалагч эр мөнгөнөөс татгалзжээ.
Р.Слава. Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )