Габор ганцхан хүүхэдтэй. Тэрээр хоёрдахь нөхөр Конрад Хилтондоо хүчирхийлүүлсэний дараа хүүхдээ төрүүлсэн гэдэг. Жа Жа Габорын хувьд олон жилийн турш нам гүм байсан бол өнгөрсөн оны зургаан сараас эхлэн хэвлэлийн хуудаснаас салахаа больсон гэхэд болно. өнгөрсөн жил 94 настай хатагтай орноосоо унаад хөлөө хүзүүгээ гэмтээсэн. Аан энэ оны эхээр түүний хөл гэмтсэн. Наад зах нь 9 жил хөл дээрээ явж болохгүй гэсэн. Нас өндөр болсон болохоор эдгэрэлт удаан явагдаж байгаатай холбоотой юм. Тэгвэл саяхнаас Жа Жаг ээж болох гэж байна гэх дуулиан дэгдээд байна. Энэ талаар түүний нөхөр 67 настай Принц Фредерик фон Анхальт анх хэвлэлийнхэнд мэдээлжээ. –Тэр хүүхдэд хайртай. Хүүхэд гаргамаар байна гэж дандаа ярьдаг. Тэгвэл тэр хүсэл нь одоо биелэх гэж байна. Харин хүүхдийг донорын тусламжтай фон Анхальтын үрийн шингэнийг ашиглан төрүүлэх гэнэ. Тэрээр Беверли Хиллз дэхь үр шилжүүлэн суулгах төвд хандан үрийн шингэний болон цусны шинжилгээгээ өгөөд байгаа ажээ. Габор нь охин Франческагаа 1947 онд төрүүлжээ. Гэхдээ тэдний харьцаа тийм дотно биш одогооос сарын өмнө Жа Жа охины хулгайн хэрэгт сэрдэн шүүхэд өгөөд байгаа юм.
Р.Слава. Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )