Пьер Карден брэнд Хятадын эзэмшилд очно

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 22

Дэлхийд зартай кутюрь өөрийн бизнесээ зарахад бэлэн байгаагаа мэдэгдээд байсан. Wall Street Journal-ын мэдээлснээр Карден хэдэн жилийн өмнө өөрийн бизнесийг 500 саяар зарахыг оролдож байсан ч хөрөнгө оруулагч гарч ирээгүй. Харин одоо тэр өөрийн компанийг 1 тэрбум еврогоороор үнэлээд байна.  Энэ гарагийн хамгийн үнэтэй загвар зохион бүтээгч эрхэм Хятад болон Америкаас хөрөнгө оруулагч гарч ирэх байх хэмээн найдаж байгаа мэдэгдэлдээ дурьдаад байсан. Тэгвэл Шанхайд төвтэй Хятадын томоохон компаниас Пьер Кардин давгүй санал авсан тухай хэвлэлүүдэд бичиж байна. Талууд одоогоор хэлэлцээрийн ширээнд сууж хараахан амжаагүй боловч судалгааны ажил эхэлсэн хэмээжээ. Хэрвээ энэхүү хэлэлцээр амжилттай болбол алдарт Пьер Кардин Хятад брэнд болж хувирах нь ээ. Хятад  бараанд сүжиг муутай манай монголчууд цаашид энэ брэндийг үнэтэйд тооцох болов уу.  

Р.Слава. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top