Нуугдаж тоглож байгаад амиа алдах шахжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 21

Хүүхэд бүр багадаа нуугдаж тоглох дуртай байдаг.  Хятадын Хубэй мужид бяцхан хүү нуугдаж тоглож байгаад амиа алдах шахжээ. Найзуудтайгаа   тоглож байсан жаал хүү  хоёр байшингийн завсар орж нуугдсан боловч тэндээсээ гарч чадаагүй гурван цаг хавчуулагджээ. Хоорондоо ердөө л 15 см-ийн зайтай хоёр байшингийн завсар жаал хүүг гурван цаг орчим болсоны дараа  хүмүүс олжээ. Тэд хүүг гаргах гэж элдвээр оролдоод дийлээгүй тул аврах албаныхныг дуудсан байна. Хятадын аврах  албаныхан ирж ус дамжуулах хоолойг эвдэж, хүүг аварчээ.

Д.Сэндэр.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top