Алан хядагч Осама Бин Ладен 5 жилийн өмнө нас барсан юм бол Америкчууд жүжиг тавиад байгаа хэрэг үү

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 21

Дэлхий даяар нэр алдар нь түгсэн аймшигт алан хядагч Осама Бин Ладений талаар янз бүрийн мэдээллүүд тарж байна. Түүнийг үхээгүй амьд гэсэн мэдээлэл ч бий. Амьд гэцгээж байгаа хүмүүс тайлбарлахдаа Бин Ладен бол маш олон орлон тоглогчидтой. Тэдгээрийн нэгийг л Америкийн тусгай албаныхан устгаснааас цаашгүй гэжээ.  А.Гитлер бас л орлон тоглогчтой байсан. Гэвч саяхан АНУ-ын ТТГ-ын тагнуулчаар ажиллаж байсан Б.Яшар Оросын телевизээр нэгэн сонирхолтой ярилцлага өгчээ. Тэрээр 1992 онд Чеченьд Осама Бин Ладентай хамт ажиллаж байсан гэнэ. Мань эр тэнд чеченьчүүдийн “Свобода” радиогийн мэдээллийн ажилтнууд үүрэг гүйцэтгэж байжээ. Тэр чечень үндэстэн бөгөөд одоо Турк улсад тусгай хамгаалалтан дор амьдарч байгаа юм байна. Америкийн тусгай албаныхан энэ сарын 2-нд Бин Ладенийг устгасан хэмээн зарласныг эсэргүүцэв. Учир нь тэрээр таван жилийн өмнө Бин Ладений бие эрс муудан хорвоогийн жамаар  нас барсныг америкчууд гуйвуулж байна гэлээ. Б.Яшар 2006 оны 6 сарын 26-нд Бин Ладенг гурван бие хамгаалагч нь оршуулсан бөгөөд тухайн үед Б.Яшар тэдэнтэй хамт байсан гэж байна. Тэрээр сэтгүүлчийн асуултанд хариулахдаа “Би түүний үхлийг мэддэг тул АНУ-ын ТТГ-аас болгомжилж байгаа. Тухайн үед АНУ-ын ТТГ-аас Абу Бакар гэдэг нэр өгсөн байлаа. Би 2008 онд Вашингтонд болсон нэгэн хурал дээр анх удаагаа Бин Ладений нас барсан тухай зарласан. Үүнийг дараа надтай хамт ажиллаж байсан 3 чечень хүн алуулсан. Мөн гурван хүн ор сураггүй алга болсон. Харин Бин Ладентай хамгийн сүүлд уулзсан Сами гэдэг хүн Америкийн тагнуул албаныханд оршуулсан газрыг нь хэлж өгсөн байж болох юм. Бин Ладенийг Пакистан, Афганистаны хил дээр  оршуулсан. Исламабадад сая Бин Ладенийг устгах ямар ч ажиллагаа болоогүй. Би АНУ-ын гал тогоог сайн мэднэ. Тэд оршуулсан газрыг нь олоод цогцсыг нь л гаргаж авсан гэж мэдэгдлээ.

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал


  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top