СЕНСААЦИ: Дэлхийд зартай улс төрч, бизнесменүүдийн карьерыг “булшилсан” секс скандалууд…

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 22

Энэ сард Нью-Йоркт Дэлхийн валютын сангийн тэргүүн Доминик Стросс-Каныг хүчирхийлэл үйлдэхийг завдсан гэх хэрэгт буруутган баривчилсан. Дараа нь барьцаагаар сулласан. Тэгвэл түүнтэй адил хэрэг өдүүлж байсан улс төрчид, бизнесмэнүүдийн секс скандалыг товчоор хүргэж байна. 

Ингээд зартай хормойн явдалтнууд:


•               Британийн Батлан хамгаалахын сайд асан Жон Профьюмо (John Profumo) хөнгөн явдалтай бүсгүйтэй нэр холбогдсон Их Британийн хамгийн дуулиант скандалд тооцогддог юм.  1963 онд Профьюмог Кристин Килер (Christine Keeler) гэх бүсгүйтэй хоёр жилийн турш нууцаар болзож байсан нь илэрсэн. Гэхдээ Килер бүсгүйн хувьд тухайн үед мөн оросын тагнуулын ажилтан Евгений Иванов гэгчтэй “явалддаг” нь тогтоогдсон. Ингээд маш том гэнэдсэн Профьюмо төр засгаасаа уучлалт гуйн албан тушаалаасаа огцорч, түүнээс хойш бүх амьдралаа сайн санааны үйлсэд зориулжээ.

 

•               Колорадо мужийн сенатор Гэри Харт (Gary Hart) 1988 оны сонгуульд анх удаа нэр дэвшээд ялалт байгуулж байсан. Гэтэл түүний улс төрийн карьерийг «Miami Herald» сонин булшилсан юм. Уг сонин улс төрчийг эхнэрээ эзгүйд нууц амрагтайгаа хоног төөрүүлсэн хэмээн нийтлэлээ гаргачихаж. Гэхдээ ямар нэгэн эргэлзээг хэвлэлийнхэн сенатор болон Донна Райс (Donna Rice) гэх бүсгүй хоёрын «Monkey Business» хэмээх дарвуулт онгоцон дээр гэрэл зургаар баталгаажуулсан байна. Ингээд  Харт улс төрөөс зугтан өмгөөлөгчийн ажилдаа эргэн оржээ.

 

•               Зимбабвегийн экс ерөнхийлөгч Канаан Банана (Canaan Banana) гэгч нь эрэгтэй хүн хүчирхийлсэн гэдгээрээ дэлхийд зартай юм. Энэ хэрэг 1997 онд болжээ. Тухайн үед Канаан нь ерөнхийлөгч биш харин Африкийн холбоонд дипломат алба хашиж байсан гэдэг. 1999 онд түүнийг хүчирхийллийн 11 зүйл ангиар яллан 10 жил шоронд хорьсон. Харин 2001 онд суллагдаад хоёр жилийн дараа хорт хавдараар нас баржээ. Гэр бүлийнхэн нь түүнийг оршуулахаас татгалзаж байжээ.

 

•               АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтон (Bill Clinton)-ы секс скандал. Хамтрагч нь цагаан ордоны дадлагажигч Моники Левински (Monika Levinski). Тэд 1998 онд ч бужигнуулсан даа… Тэднийг 1995-1997 онуудад янаг амрагийн холбоотой байсан гэдэг. Тухайн үед Моника 25-тай байв. өнөөгийн төрийн нарийн бичиг Хилари тэр үед нөхрөө хамгаалан бас өршөөгөөд өнгөрсөн. 1998.08.17-нд Биллийг шүүхээс буруутган хэргийг хүлээн зөвшөөрүүлээ гэсэн ч 1999 онд түүний энэ хэргийг хэрэгсэхгүй болгоод өнгөрсөн л дөө…

 

•               Boeing-ийн тэргүүн Гарри Стоунсайфер (Harry Stonecipher) 2005.03 сард албан тушаалаасаа огцорсон. Түүнийг ажилтан бүсгүйтэйгээ амрагласан, байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчсөн хэмээн буруутгасан. Дебра Пибоди (Debra Peabody) гэх бүсгүй нь Boeing-ийн нэг орлогч захирал байв. Скандалын дуулианаар Стоунсайфер 50 жил болсон гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд удаагүй Пибодитойгоо гэрлэжээ.

 

•               Өмнөд Африкийн ерөнхийлөгч Якоб Зума (Jacob Zuma) 2005 онд найзынхаа 31 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэгт буруудаж байсан. Уг бүсгүй ДОХ-той байсан бөгөөд Зума түүнийг нь мэддэг байсан. Тэгээд ч хамгаалалт хэрэглэн бүсгүйтэй тохирон секс хйисэн хэмээн тэр мэдүүлжээ. Энэ ч шүүхээр нотлогдсон . Тэр 2009 онд дахин ерөнхийлөгч болсон.

 

•               2008 онд Элиот Спитцер (Eliot Spitzer) “хувийн асуудлаар” гэдэг үндэслэлээр Нью-Йорк мужийн захирагчийн албанаас огцоржээ. Гэтэл тэрээр дээд зэрэглэлийн элит биеэ үнэлэгчид төсвийн мөнгөнөөс 80.000 доллар төлсөн нь ил болсон юм. Тэр өдгөө байгаль хамгаалагч болжээ.

 

•               Детройтын хотын мэр Кваме Килпатрик (Kwame Kilpatrick)-ийг мужийн хоёр цагдаа нь хэрэгт буруутгажээ. Түүнийг аппаратынхаа ажилтан Кристин Битти (Christine Beatty) гэх бүсгүйтэй амрагийн холтбоотой, үүнийг нь мэддэгийн улмаас цагдаа нарыг ажилаас нь халахыг завдсан гэжээ. Ингээд зогсохгүй хэргээ нуухын тулд нууц амрагууд Детройтын цагдаагийн дарга Гари Брауныг ажилгүй болгох гэж байжээ. 2008.09 сард Килпатрикийг луйвар хийсэн хэмээн буруутгасан. Тэр албан тушаалаасаа огцорч хотын захиргаанд нэг сая доллар төлсөн билээ.

 

•               Анвар Ибрагим (Anwar bin Ibrahim) нь Малайзийн дэд ерөнхийлөгч асан. Тэрийг 2008 онд өөрийн ажилтнаа бэлгийн дарамтанд оруулсан хэмээн бруутгав. Түүнд 5-20 жилийн ял оноож ч магадгүй юм. 1998 онд Ибрагим нь хахуулийн хэргээр зургаан ял эдэлж байсан ажээ.

 

•               2011.03 сард Израилийн ерөнхийлөгч асан Моше Кацав (Moshe Katzav) шүүхээс долоон жилийн ял сонссон. Түүнийг хоёр ч хүчин болон хэд хэдэн удаагийн бэлгийн дарамт хийхийг оролдсон хэмээн буруутгасан. Скандал 2006 оноос эхэлсэн. Кацав өөрийг нь нэгэн хамтран ажиллагч бүсгүй сүрдүүлэн мөнгө нэхэж байна хэмээн хуулийн зөвлөхдөө хандсанаар хэрэг манджээ. Гэтэл хэрэг мөрдөлтийн явцад  1998 онд Кацав уг бүсгүйг хоёр ч удаа хүчирхийлсэн нь илэрчээ. Харин 2006 он гэхэд түүнд ашиглуулсан бэлгийн дарамтанд өртсөн гэх эмэгтэйн тоо найм болон нэмэгджээ. Ингээд 2011.03 сард хэрэг өндөрлөж түүнд долоон жилийн хорих ял оноож 34.000 доллараар торгосон билээ.

 

•               Hewlett-Packard-ийн тэргүүн Марк Херд (Mark Hurd) жүжигчин Жоди Фишертэй явалдсанаас болон 2010 онд бүх албан тушаал, эрх мэдлээ алдсан. Гэтэл тэрээр хоёр жилийн хугацаанд нууц амрагтаа компанийн хөрөнгөөс багагүй мөнгө зарцуулж байсан нь илэрсэн юм. Нэг удаагийн оройн болзоондоо л гэхэд 1000-20.000 доллар гэх мэтээр… Тэр шагнал болох 12.2 сая доллар болон 34.6 сая долларын үнэ бүхий хувьцаагаа ч алдсан билээ.

 

•               Парагвайн ерөнхийлөгч Фердинандо Луго (Fernando Lugo) –г 2009 онд ерөнхийлөгч болонгуут нь гурван ч эмэгтэй түүнийг хүүхдүүдийнх нь эцэг хэмээн шүүхэд өгчээ. Эхний хүүхдээ тэр хүлээн зөвшөөрөв. Харин хоёрдахийг нь үгүйсгэсэн. Гуравдахь дээр нь ДНК хийлгэсэн. Үр дүнд нь тэр улс төрөөс бүрмөсөн арчигдсан юм.

 

•               WikiLeaks порталын эзэн Жулиан Ассанж (Julian Assange) нь 2010 оноос нэг хормойн явдалтай холбогдоод байгаа. Өнгөрсөн оны найман сард хоёр бүсгүй Шведийн цагдаад хандсан. Тэд Ассанжийг бэлгэвчгүй секс хийхийг хүчээр шаардаж хийлгэсэн хэмээн буруутгажээ. Залууг Лондонд баривчилсан ч барьцаагаар суллаад байгаа.

 

•               2011.01 сараас Миланы прокурор Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони (Silvio Berlusconi)-гийн гэх хэргийг хянаж байгаа. Түүнийг насанд хүрээгүй биеэ үнэлэгч Карима эль-Маруг /«Руби»/ гэгч буруутгаад байгаа. Тэр бол ерөнхий сайдын зохиосон «бунга-бунга» хэмээх секс үдэшлэгт оролцсон 33 бүсгүйн нэг гэнэ.  Энэ нь Сильвиогийн анхны секс скандал биш. 2009.03 сард түүний хоёрдахь эхнэр Вероника Ларио нөхрийнхөө 18 настай загвар өмсөгч Наоми Летица гэгчтэй хамт авахуулсан зургаас болж салах өргөдлөө өгсөн.

 

Р.Слава.

Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(37.233.27.142) 2014 оны 07 сарын 18

542iAX I appreciate you sharing this blog article.Much thanks again. Want more.

0  |  0
(62.210.122.209) 2014 оны 03 сарын 05

I was born in Australia but grew up in England

0  |  0
(62.210.122.209) 2014 оны 03 сарын 05

this post is fantastic

0  |  0
(62.210.122.209) 2014 оны 03 сарын 05

I work for a publishers

0  |  0
(62.210.122.209) 2014 оны 03 сарын 05

Did you go to university?

0  |  0
(62.210.122.209) 2014 оны 03 сарын 04

I”ve lost my bank card

0  |  0
(62.210.122.209) 2014 оны 03 сарын 02

This site is crazy :)

0  |  0
(62.210.122.209) 2014 оны 03 сарын 02

I can”t get a dialling tone

0  |  0
(62.210.122.209) 2014 оны 03 сарын 01

Remove card

0  |  0
(62.210.122.209) 2014 оны 03 сарын 01

What”s your number?

0  |  0
(62.210.122.209) 2014 оны 02 сарын 28

I”m happy very good site

0  |  0
Top