ЗХУ-ын vлдээсэн аймшигт хар мөр (текст+фото)

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 23

Аралийн тэнгис, Казахстан

1930 оноос эхэлсэн ямарч бодлого төлөвлөлтгvй бvтээн байгуулалт нь Аралийн тэнгисийг хатаажээ. Өмнө нь хөлөг онгоц хөвж байсан энэ газарт өдгөө тэмээ бэлчиж байна.

Баку, Азербайжан

Энэ бол хуучин нийгмийн vед ЗХУ-хамгийн хөгжингvй, аж vйлдвэрлэлийн хот байжээ.  Нефтийнхээ ачаар мегаполис болсон. Гэтэл... Маш том нефтийн нуур асуудал боллоо. Усгvй болж, газар нь хатаж ургамал нь vхэж эхэлсэн. Өдгөө бас нэг сөнөсөн цөл болжээ

Сумгаит, Азербайжан

Эмч нар төрөлхийн сонгогтой төрсөн хvvгийн амийг аврах гэж хэдэн цаг «ноцолджээ». Эцэст нь хvv vхсэн. Энэ бол химийн болон төмөрлөгийн vйлдвэрлэлийн хотын нэг жишээ. Олон хvн тэндээс дvрвэжээ.  

Семей, Казахстан

Семипалатиний цөмийн туршилтын полигон 1991 онд хаагдсан ч өнөөдөр ч гэсэн тэндээс 10 000 — 20 000 микрорентген туяа ялгарсаар байгаа.

Магнитогорск, Орос

Магнитогорскийн загасчид Урал мөрнөөс загас бариад тvvнийгээ зах дээр зардаг. Гэтэл хажуухан талд нь төмөрлөгийн том vйлдвэрvvд голын усыг бохирдуулсаар байна. Мэдээж загас тvvнд ихээр хордсон л байгаа.

Норильск, Орос

Энэ бол дэлхийн хамгийн бохир хотын нэг. Байгалийн сvйрэл хамгийн ихээр явагдсан газар. Гол буруутан нь өнгөт металл

Донецк, Украин

Донецкийн уурхайчдын дунд эрvvл vлдсэн нэг ч хvн байхгvй. Тэд мэргэжилдээ хайртай тулдаа л... Өдөр болгон нvvрс “иддэг” гэж болно.

Новокузнецк, Орос

Агаарт хvнд химийн элемент цацдагаараа Новокузнецк алдартай. Төмөрлөгийн vйлдвэр, уурхай, цахилгаан станцууд vvнд гол vvрэг гvйцэтгэнэ. Дээр нь 115.000 хvнд хөнгөн машин...

Кунда, Эстони

Цементийн хvнд vйлдвэрийн ажилчид vдийн завсарлагаанаар л атга цэвэр агаараар амьсгална. Ажлын vеэр агаар дутагдах бол тэнд юу ч биш.

Р.Слава

Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top