Замын-Үүдийн охин шиг сураггүй алга болсон хүүхдүүд

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 22

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Д.Сэржмядаг охин 2017 оны 11-р сарын 2-нд алга болсноос хойш бараг хагас жил өнгөрчээ. Хууль хүчний байгууллага, орон нутгийнхан охиныг удаан хугацаанд эрж хайсан боловч ямар ч сураг гаргаж чадалгүй мухардалд орчихоод байгаа.

Тэгвэл үүнтэй төстэй хэрэг хойд хөршид гарсан аж. 11 настай Вова, 8 настай Сережа нарын алга болсон нөхцөл байдал Орост сүүлийн үед хамгийн учир битүүлэг, оньсого мэт хэргээр бүртгэгдээд байгаа гэнэ.

2013 оны 11-р сард Речной тосгоны ах дүү хоёр тоглохоор гараад эргэж ирсэнгүй. Хөвгүүдийг ойн зүг явж байхыг хөршүүд нь харсан бөгөөд тэднийг хичнээн хайгаад ямар ч үр дүнд хүрсэнгүй.

Мөрдөгчид золгүй тохиолдлоос авахуулаад, аймшигт гэмт хэрэгт өртсөн байж болох маш олон хувилбараар шалгаж үзсэн байна. Ах дүү хоёрыг хэн нэгэн үл мэдэх гаж донтон алсан байх магадлалтай гэх таамаг хүртэл дэвшүүлж үзжээ.

Ойр орчмын холбогдолтой байж болох хэдэн мянган хүнийг асууж байцаан, хэдэн зуун шинжилгээ хийсэн боловч ямар ч сураг гаргаж чадсангүй.

Ах дүү хоёрыг эрж хайхад цагдаа нар, сайн дурынхан оролцож, усан доогуур явагчид ойр орчмын гол мөрөнг шүүн шалгажээ. Эрлийн ажиллагаанд зөн билэгтнүүдийг татан оролцуулсан бөгөөд тэдний ихэнх нь хөвгүүдийг амьд биш хэмээн өгүүлсэн аж. Гэвч одоог хүртэл тэднийг ч, цогцосыг нь ч олж чадаагүй байсаар...

 Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(27.123.212.139) 2018 оны 05 сарын 23

Zaaval ul mur baih yostoi. Ter eej utsaa tsenegtei bailgahgui hariutslagagui bainaa.

0  |  0
(2.70.222.50) 2018 оны 05 сарын 23

zamiin uudiin oi modon dund tuurchee geh ni l dee mongoliin tsagdaa oloh l yostoi

0  |  0
т1(202.179.31.6) 2018 оны 05 сарын 22

Буруу харьцуулалт байна. Цаг хугацааны хувьд тэд түрүүлж алга болсон байхад хожим алга болсон охиных шиг гэж харьцуулах мангар сонголт бүтэц байна. Жоохон толгойгоо ажиллуулж хэд дахин уншиж үзэж байж бичиж бай мөрөн минь

0  |  0
zz(80.215.85.119) 2018 оны 05 сарын 22

etseg ehiin shalga

0  |  0
ЗАМЫН-ҮҮДЭД ОЙ МОД??(202.21.100.211) 2018 оны 05 сарын 22

ЗА ЭНЭ Ч ОЛОХГҮЙ БОЛОХООРОО ЗАМХРУУЛАХААР ЗАМЫН-ҮҮДИЙН ОЙ МОДОНД ТӨӨРСӨН БАЙЖ МАГАДГҮЙ ГЭХ ГЭЭ ЮҮ ДЭЭ???

0  |  0
уншигч(27.123.214.2) 2018 оны 05 сарын 22

Орост бол өдөр тутам

0  |  0
Top