Хүч хэрэглэсний улмаас 44 хүн амиа алдав

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 23

   Сири улсад сөрөг хүчний жагсаалыг хүч хэрэглэн тараах үеэр 44 хүн амиа алдлаа хэмээн France Press агентлаг мэдээлэв. Идлиб мужид 26 жагсагч, Хомс мужид сөрөг хүчний жагсаалд оролцсон 13 хүн амиа алджээ. Мөн Дамаск, Дераа болон бусад хотод эсэргүүцлийн жагсаал цуглаан болсон аж.

Ерөнхийлөгч  Башар Асадыг огцрохыг шаардсан ардын бослого өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд эхэлсэн юм. Эрх баригчид зарим буулт хийсэн ч сөрөг хүчнийхэн  Асадыг огцрохыг шаардсаар байна. Эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүч хэрэглэн дарж буйн улмаас 850 хүн амиа алдаж, хэдэн мянган хүн баривчлагдаад байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top