Аймшигт түүх: ХХ зууны зартай маняк-киллер Педро Лопес

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 23

Түүнийг Гиннесийн номонд бичжээ. Өнгөрсөн зууны хамгийн зартай алуучин тэрээр 300 хүнийг цааш нь харуулсан ч өнөөг хүртэл эрх чөлөөтэй тэнүүчилж яваа билээ. «Монстр Анд» хэмээх хочтой түүнд цаазаар авах ял оноосон ч одоог хүртэл тэр амьд байгаа гэнэ.

Тэрээр 1950-аад оны дундуур Колумбад төржээ. Биеэ үнэлэгч нэгэн эмэгтэйн 13 хүүхдийн долоо дахь нь. Есөн настай байхдаа ой гарантай байсан дүү охиноо хүчирхийлсэнээр Педрогийн “карьер” эхэлжээ. Үүнийх нь төлөө эх нь хүүг гэрээсээ хөөхөд нэгэн гаж донтон түүнийг халамжиндаа авч хэдэн жил гэртээ хорин секс боолоо болгосон байна. Гэхдээ залуу хүүд оргох боломж таарчээ. Ингээд залуу өөрийн гэсэн дээрэмийн бүлэгтэй болж хэд хэдэн эсрэг талынхаа залуусыг хөнөөжээ. Педрод таван хүн амины хэрэгт нь дөнгөж найман жилийн хорих ял оноож байсан нь хачирхалтай. Түүнд өөрийгөө зөвтгөх үндэслэл байсан гэдэг. Шоронд байхдаа тэр хэд хэдэн эрчүүдийг хүчирхийлсэн ч гэх яриа бий. Нэгийг нь цааш нь харуулсан гэдэг.

Харин наранд гарч ирэхэд түүний тархинд энэрэлгүй хатуу хорвоогоос өшөө авах гэсэн хорсол бат шингэсэн байжээ. Харин яагаад заавал охид, бүсгүйчүүдээс гэж…

Лопес Перуд ирэхдээ нэгэн жижиг тосгоны тариачдаас өз хонзонгийн аллагаа эхлүүлсэн ажээ. Хүчиндэж, тамлаж, боомилж, хутгалж ална… тэгээд нэг л газарт цогцосуудыг булж байв. Гэвч цагдаагийнхан алга болсон гэх охи бүсгүйчүүдийн араас нэг их хөөцөлдөж, мөрдөн шалгахгүй байжээ. Учир нь Перуд охидыг боолчлох үүднээс эсвэл биеийг нь үнэлүүлэх зорилгоор зардаг асуудал байнга гардаг болхоор тэр. Иймээс тэр болгоны араас цагдаа хөөцөлдөхийг хүссэнгүй. Мөн хар тамхины картелуудтай орооцолдох нь тэдний хувьд бөөн эгзэгтэй асуудал үүсгэнэ. Энэ байдал нь алуурчин эрд таатай бололцоо олгоод байлаа. Энэ хооронд Педро олон арван бүсгүйн амийг хөнөөгөөд дараа нь охидод анхаарлаа хандуулах болов.

Хэсэг хугацааны дараа Педро Лопес Колумбид иржээ. Мөн л хүчирхийлэл, аллагаа үйлдэж гарав. 1980-аад онд нэгэн бүсгүй түүний гараас бултан оргож чаджээ. Тэр охин шууд цагдаад хандахад алуурчинг хүчирхийллийн үйлдэл дээр баривчилжээ. Хэн ч тэндхийн нэгэн тосгоны ойролцоо ийм аймшигт маняк-киллер байсан гэхэд итгэхгүй байлаа. Педро бүх аллагынхаа тухай өөрөө ярьжээ. Бүх хүчирхийллээ бас… Тэрээр хийсэн үйлдлээрээ бахархан тэр ч бүү хэл хэвлэлийнхэн «Монстр Анд» хэмээс хоч өгөхөд баярлаж байсан ажээ.

-Би энэ гичийнүүдээс 300 орчмийг л алсан” хэмээн Педро цагдаагийнханд мэдүүлэхэд хууль хяналтынхан түүнд огт итгэхгүй байлаа. Харин түүнийг хэргийн газраа үзүүлж, бүх үйлдлээ нэгд нэгэнгүй ярьж, нөгөөх аймшигт хүүрүүд оршуулсан газраа үзүүлсэний дараа цагдаагийнхан итгэжээ. Уг газраас 50 орчим бүсгүйн цогцос гарахд дэлхий нийт түүнээс айн чичирч эхэлжээ.

Перугийн шүүх түүнд 20 жилийн ял оноосон бол дараа нь Эквадорын хуулийнхан цаазаар авах ялыг өгчээ. Тэгвэл тэрхүү ялын дээд хэмжээг хэзээ хэн хаана хэрэгжүүлж зартай манякийг гэсгээсэн эсэхийг өдгөө хэнч мэдэхгүй л байна. Бас нотолгоо ч алга.  Педро Алонсо Лопесийг үхсэн гэдгийг хэнч батлаагүй ажээ. Шинэ зууны эхэн гэхэд түүний 20 жилийн гяндангийн хорих ял дууссан. Тэгвэл «Монстр Анд» эрх чөлөөтэй тэнэж явна уу…

Slava

Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top