Бутан улсын хаан 31 настай Жигме Кхесар Намгьян Вангчук саяхныг болтол ганц бие дээдсийн тоонд орж явсан бол энэ жил харц гаралтай оюутан бүсгүйтэй гэрлэхээр болжээ. Түүний сонгосон бүсгүй нь 21 настай Жецун Пема Лондон хотын нэгэн коллежид сурдаг гэнэ. Бутаны "Кuensel” сонинд мэдээлснээр хаан Кхесар парламентын чуулганы нээлтийн үеэр "Идэр залуу боловч сэтгэл зүрх нь сайхан, уриалгахан нэгэн билээ. Гэрлэх ёслол энэ жил болно" хэмээн мэдэгджээ. Бутаны хаан Кхесар цагтаа Их Британийн Оксфордын их сургуульд улс тер судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр 2008 онд Бутаны хаан ширээнд заларсан юм.
Д.Сэндэр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )