Исландын хамгийн идэвхтэй галт уул оргилж, агаарт 20 гаруй км өндөр үнс, утаа, уур цацсанаар тус улс олон улсын гол нисэх онгоцны буудлаа хаасан тухай "Аssociated Press" мэдээллээ. Тус нисэх онгоцны буудлын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, галт уулаас оргилсон үнс нурам Исландыг хэдийнэ бүрхсэн бөгөөд одоогоор Европ руу чиглээгүй байгаа аж. Харин баруун тийш Гринланд руу чиглэх төлөвтэй байгаа юм байна. Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Исландын бусад нисэх онгоцны буудпуудын үйл ажиллагааг ч хааж магадгүй байгаа юм байна. Их хэмжээний үнс нурам унаж буйн улмаас цагдаа нар галт уулын ойролцоох гол замуудыг мөн хаасан бол агаарын тээврийн албаны хүмүүс галт уулын эргэн тойрны бүх чиглэл дэх 220 км агаарын орон зайг нислэггүй бүс болгожээ. Ватнажокулл мөсөн голын доод захад орших Гримсвотн галт уул нь 2004 оноос хойш өнгөрсөн бямба гаригт анх удаа оргилж эхэлсэн байна. 2010 оны дөрөвдүгээр сардИсландад мөн галт уул дэлбэрсний улмаас Европ даяар нислэг зогсч, агаарын тээврийн компаниуд их хэмжээний алдагдал хүлээж, арван сая гаруй зорчигч саатаж байсан билээ.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )