45 мянган ам. доллараас татгалзаж, хүүхдүүддээ үлгэрлэв

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 23

 

 Олзонд дургүй хэн байхав гэдэг ч дургүй хүн бас байдаг ажээ. Америкийн Юта мужид байшин худалдаж авсан залуу гэрээсээ 45000 ам доллар олсон ч олзноос татгалзан байшингийн эздэд мөнгийг буцаан өгчээ. Байшинтайгаа танилцаж байсан Жош дээврийн өрөөнд байсан хоёр хайрцгийг нээснээр энэ бүх хэрэг эхэлсэн аж. Тэрбээр их хэмжээний мөнгө олсноо тэр даруй эхнэртээ мэдэгдсэн боловч хатагтай Феррин итгээгүй гэнэ. Тэрээр "Би төгс хүн биш. Хэдийгээр бидэнд машинаа засуулах гэх мэт мөнгөний шаардлага их байсан ч шударга бусаар мөнгө олох боломж хүнд тохиодог гэдэгт итгэдэггүй учир тэр даруй буцааж өгсөн. Үүгээрээ би хүүхдүүддээ хичээл заах гэж хичээсэн юм" гэж хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

М.Гэрэлгуа.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top