Сан-Педро-Сула хэмээх хотод сонирхогчийн хөлбөмбөгийн тамирчид руу гал нээсний улмаас 14 хүн газар дээрээ нас баржээ. Тамирчид руу машинтай 5-8 этгээд гал нээжээ. Талбай дээр байсан бүх хөлбөмбөгчин амиа алдсан байна. Тэдний 10 газар дээр хаарин дөрөв нь эмнэлэгт очоод нас барсан аж. Шархдсан хүмүүсийн тоог тогтоогоогүй байна. Хэргийн шалтгааныг цагдаагийнхан тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Сан-Педро-Сула хотод зохион байгуулалттай гэмт хэргийн хэд хэдэн бүлэглэл байдаг бөгөөд тэдгээрийн хоорондын мөргөлдөөнийзолиос болсон байж болзошгүй хэмээн хууль хяналтынхан таамаглаж байна.
Slava
Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )