3500 жилийн өмнө амьдарч байсан Египетийн гүнж зүрхний өвчнөөр нас барсныг Америк, Египетийн эрдэмтдийн хамтарсан баг тогтоосон байна. Ингэснээр гүнж одоогоор мэдэгдээд буй дэлхийн хамгийн анхны зүрхний өвчтэй хүн болжээ. Хэрвээ авхай одоо цагт амьдарч байсан бол эдгэрэх найдлагатай гэдэгт эмч нар итгэлтэй байна. Түүнийг бүтэн биеийн комьпютер томографийн аппаратаар шинжлэхэд зүрх, тархи, ходоод, хөлний судас нь бөглөрсөн байжээ. Судлаачид үүнд тулгуурлан эртний амьдралын хэв маягийг тогтоох боломжтой гэв. Тэд нийт занданшуулсан 52 шарилыг судалжээ. Тэгэхэд тэдгээрийн тал нь судасны хатууралттай байв. Египетийн алдартай гэр бүлээс гаралтай гүнж Ахмос Мерит Амон МЭӨ1580 онд өнөөгийн Нил мөрний эргийн ойролцоох Луксор хотод амьдарч байсан бөгөөд 40 орчим насандаа өөд болжээ. Тухайн үед Нил мөрний эргийн дагуух Арабын хамгийн үржил шимтэй газар байсан бөгөөд ихэс дээдсүүд жимс, ногоо, загасыг хүнсэндээ хэрэглэн хавьгүй эрүүл хооллодог байж. Ер нь идэвхтэй амьдралын хэв маягтай байсан эртний хүмүүсийн зүрх судасны өвчний шалтгаан нь тамхи байсныг эрдэмтэд тогтоожээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл ( 0 )